ТОСК-ИЙН БАЙР АШИГЛАЛТАНД ОРЛОО

     IMG_1686Засгийн газрын аймаг бүрт 1000 айл орон сууц хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн Чингис хотод баригдсан ”Шинэ Өндөрхаан хороолол”-ын эхний ээлжийн 120 айлын орон сууцны барилга ашиглалтанд орж 12 дугаар сарын 16 ны билэгт сайн өдөр нээлтээ хийлээ.

     Уг нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн Д.Гантулга, ТОСК-ын Ерөнхий захирал Ж.Хичээнгүй, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан болон  аймгийн удирдлагууд оролцож нээлтийн тууз хайчилсан бөгөөд хоёр иргэн байрныхаа түлхүүрийг гардан авсан юм.

   IMG_1598Тус орон сууцны хорооллын барилга угсралтын ажлыг 6.0 тэрбум төгрөгний өртөгтэйгөөр “Дүрт Уул” ХХК хийж гүйцэтгэж, гэрээт хугацаандаа хүлээлгэн өгөөд байна. 2012 онд шаваа тавьсан энэхүү барилга цахилгааны шугам сүлжээний асуудлаас болоод түр зогсоод байсан юм. Энэ тухай аймгийн удирдлагууд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүсэлт тавьсны дагуу сайдын нөөц хөрөнгөнөөс 350 сая төгрөг шийдүүлснээр дүн өвлөөс өмнө тус орон сууцны барилга ашиглалтанд орох боломжоор хангагдсан билээ.

     Төрийн орон сууцны корпорац нь аймаг орон нутгийн бүтээн байгуулалтын IMG_1592ажлыг дэмжих зорилгоор өнгөрсөн хугацаанд Хэнтий аймгийн Чингис хотод Засгийн газрын “4000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Тэмүүжин хорооллын гаднах инженерийн шугам сүлжээний холболтын ажлуудыг хийсэн юм.

Сэтгэгдэл бичих

Цаг агаар