Огноо: 2016/03/10

ТЕНДЕРИЙН УРИЛГА /Хэнтий аймгийн Хэрлэн суманд Ардчилалын гудамжны тохижилт/

Огноо : 2016.03.07

Тендер шалгаруулалтын нэр: Хэнтий аймгийн Хэрлэн суманд

Ардчилалын гудамжны тохижилт

Тендер шалгаруулалтын дугаар: ХЭ-ОН-2016/03

Аймгийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хэнтий аймгийн Хэрлэн суманд Ардчилалын гудамжны тохижилт ажил–ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу тендерт оролцох хураамж 50,000 төгрөгийг www.meps.gov.mn-ээр банкны меркантийн системийг ашиглан төлнө. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: сүүлийн 2 жил жилийн борлуулалтын орлого нь 150,000,000 төгрөгөөс багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 100,0 сая төгрөгөөс багагүй
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: сүүлийн 2 жил /2014, 2015/
  • Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын єртєг: 100,0 сая төгрөгөөс багагүй/ Гэрээ хүлээлгэн өгсөн актаар баталгаажуулсан байна.
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: тийм

Барилга хот байгуулалтын яамны

2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт

Тендерийн хамт 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2016 оны 04 дүгээр сарын 07-ны 0900 цаг аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн, 0950т нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх: Эрхгүй

Дотоодын ажиллах хүчний давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хэнтий аймгийн Худалдан авах ажиллагааны алба

АЗДТГазар 1-р давхар 112 тоот

Утас 70563055, 70563056

Сэтгэгдэл бичих

Цаг агаар