СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

    IMG_1572    Сумдын Засаг дарга нарын нэгдсэн зөвлөгөөн, сургалт семинар 1 дүгээр сарын 31 нд Чингис хотод боллоо. Уг зөвлөгөөний үеэр сумдын Засаг дарга нар аймгийн Засаг даргатай 2017 оны үр дүнгийн гэрээ байгуулж бүрэн эрхийн хугацаандаа мөрдөж ажиллах батламж гэрээнд гарын үсэг зурлаа.

IMG_1939

     Мөн өнгөрөн онд хийж гүйцэтгэсэн ажлаараа бусад сумдаа манлайлан ажилласан 3 сумыг шалгаруулж мөнгөн шагнал дурсгалын зүйл гардуулсан юм. Үүнд Баян-Овоо сум нэгдүгээр байр, Батноров сум хоёрдугаар байр, Норовлин сум 3 дугаар байрыг тус тус эзэлжээ.

IMG_1948

     Түүнчлэн бүтэн өдрийн турш үргэлжилсэн тус зөвлөгөөний үеэр сумын Засаг дарга, Цагдаагийн газрын дарга,  хэсгийн төлөөлөгч нар 2017 онд хамтран ажиллах гурвалсан гэрээ байгуулж аймгийн Засаг даргаар батлууллаа. Мөн цагдаагийн газраас 2016 онд байгуулсан гурвалсан гэрээгээ хангалттай сайн хэрэгжүүлж ажилласан Норовлин сумын Засаг дарга П.Алтангэрэл, Баян-Адрага сумын засаг дарга О.Лхагвадорж нарыг өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.

IMG_1636

Сэтгэгдэл бичих

Цаг агаар