Огноо: 2016/12/15

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

     Аймгийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалын сул орон тоог нөхөхөөр сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Үүнд:

  1. Биеийн тамир, спортын газрын дарга
  2. Орон нутгийн өмчийн газрын дарга
  3. Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга
  4. Нэгдсэн эмнэлгийн дарга
  5. Баянхутаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга

     Сонгон шалгаруулалт 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр явагдах бөгөөд сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэд 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд аймгийн Засаг даргын Тамгын газрын 219 тоот өрөөнд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ үү.

     Сонгон шалгаруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn, www.khentii.mn цахим хаяг болон аймгийн ЗДТГ-ын мэдээллийн самбараас авна уу.

 Харилцах утасны дугаар 70563906.

Сэтгэгдэл бичих

Цаг агаар