ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

     16129202_762905200543173_936424130_o     Орон нутаг дах мал аж ахуйн үйлдвэрлэл экспортыг дэмжих, нутгийн ард иргэдийн амьжиргааг сайжруулж орлогыг нэмэгдүүлэх, нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах зорилготой “Дасан зохицох даван туулах чадвартай орон нутгийн иргэд” хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхээр 2017 оны 1 дүгээр сар 16-ны өдөр Мерси Кор байгууллага, Хүнс Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үзэг зурлаа.

    Мерси Кор ОУБ-ыг төлөөлж Монгол дах суурин төлөөлөгч Ремиш Сингх, ХХААХҮЯ-ыг төлөөлж дэд сайд Ж.Сауле нар гарын үзэг зурсан юм.

     Дашрамд сонирхуулахад “Мерси Кор” нь дэлхийн хамгийн хүнд бүс нутгийн иргэдэд амьдралаа дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлдэг олон улсын тэргүүний байгууллага бөгөөд дэлхийн 45 улс оронд үйл ажиллагаа явуулдаг.

    Хэнтий аймагт анх 2012 оны 10 сард төлөөлөгчийн газраа байгуулсан бөгөөд “Сургалт нөлөөлөл хамтын ажиллагааны сүлжээ”, “Хариуцлагатай засаглалын төлөөх идэвхтэй түншлэл ба иргэдийн оролцоо”, “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь” зэрэг томоохон төслүүдийг орон нутгийн төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд, малчид, иргэдтэй хамтран хэрэгжүүлжээ.

     Мөн тус байгууллагаас зудаас үүссэн хор хохирлыг багасгах, мал сүрэгтэй холбоотой нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжих дэд төслийн уралдааныг нийтэд зарлаад байна.

IMG_0853

IMG_0849

Сэтгэгдэл бичих

Цаг агаар