Мэндчилгээ

Их түүхийн голомт нутаг Хан Хэнтийчүүдийнхээ нэрийн өмнөөс болон хувиасаа Монгол түмэн та бүхнийхээ амар мэндийг эрэн мэндчилье.

Уул, талын энгээр цас ханзрач, уудам Монгол нутагт минь төлийн дуу цангинан, урин хавартай энх золгосны баяр хаврын тэргүүн сар, сар шинийн мэндийг дэвшүүлье, Улиран одож буй Бичин жил маань Хан Хэнтийчүүд бидэнд өглөг буянаа хайрласан, их бүтээн байгуулалтын эхлэл болсон сайхан жил болон өнгөрч байна. Хэдийгээр бичин жилийн өвөлийг бид цас зудын хүнд нөхцөлд даван туулсан хэдийч малчин түмэн маань малаа онд мэнд оруулан таван төрөлдөө өссөн сайхан мэдээгээр тахиа жилээ угтаж байна. Гарч буй тахиа жилдээ Хэнтийчүүд бид бүтээн байгуулалтын их ажил өрнөсөн, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө олон дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшилд шинэ өнгө төрх авчирхаар олон ажлуудыг эхлүүлэн ажиллаж байна. Айлчлан ирж буй Алтан унжилагат хэмээх гал тахиа жилдээ Монгол түмэн минь эв, эеийг хичээн, эрүүл энх байж, санасан бүхэн сэтгэлчилэн бүтсэн сайхан жил байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Хан Хэнтийчүүд болон Монгол түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Сэтгэгдэл бичих

Цаг агаар