“Музей ба хөгжил чуулган 2016” улсын чуулган Хэнтий аймагт

“Музей ба хөгжил чуулган 2016” сургалт, спортын нэгдсэн чуулга уулзалт энэ сарын 15-нд Чингис хотноо зохион байгуулагдаж байна. Чуулгын баярын хуралд Аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун нар оролцож түүх соёлын үнэт өвийг хадгалан хамгаалах үйлд өөрийн хувь нэмрээ оруулж, олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа эрхэм хүмүүсийг алдаршуулж шагнал гардуулсан юм.
Үүнд СТА цол тэмдгээр Булган аймгийн эрдэм шинжилгээний ажилтан Ж.Ганбат, Архангай аймгийн “Хөшөө цайдам” музейн менежер, эрдэм шинжилгээний ажилтан М.Шаравжамц нар шагнуулжээ. Мөн БСШУСЯ-ны жуух бичгээр Монгол цэргийн музейн ажилтан Л.Амарсайхан, Соёлын өвийн төвийн бүртгэл мэдээллийн ажилтан П.Чинбат, Сүхбаатар аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилтан О.Гандиймаа, Хэнтий аймгийн музейн боловсролын ажилтан Г.Цэцэглэхдаваа нар шагнагджээ. Аймгийн хүндэт тэмдгээр Хэнтий аймгийн музейн харуул Н.Энхболд, Хэнтий аймгийн ИТХ-ын нэрэмжит шагналаар музейн үзмэр хянагч Г.Баярцэцэг нар тус тус шагнуулжээ.

2 3 4 5 6 7 8 9 10

Сэтгэгдэл бичих

Цаг агаар