Музейд шинэ үзмэрүүд нэмэгдлээ

Монголын Урчуудын эвлэлийн хорооны гишүүн Уран барималч Жамбалдоржийн Нанзаддорж гуай өөрийн урласан Чингис хаалга, Өүлэн эхийн хөшөө, Чингисийн морьт хөшөөнийхөө эх хувийг түүх болгон үлдээхээр аймаг орон нутагтаа хандивлалаа.
Эдгээр бүтээлүүдийг аймгийн засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун хүлээн авч орон нутгаа сурталчлахад үнэтэй хувь нэмрээ оруулж байдаг хөшөөнүүдийн анхны загварыг дурсгасан явдал талархаж байгаагаа илэрхийлээд аймгийн түүхийн музейд хадгалуулахаар Музейн дарга Эрдэнэбулганд хүлээлгэн өгсөн юм.
Дээрх бүтээлүүд нь түүхийн дурсгалт эд өлгийн зүйлд хамаарагдаж байгаа тул ном журмынх нь дагуу хадгалж олон зуун жилийн турш устаж алга болохгүйгээр хамгаалах болно гэдгээ Музейн удирдлагын зүгээс амлалаа.

Ташрамд сонирхуулахад энэ сарын 15-18 ны өдрүүдэд Чингис хотноо “Музей ба хөгжил чуулган-2016” улсын зөвлөгөөн зохион байгуулагдах бөгөөд арга хэмжээний хүрээнд үндсэн сургалт, спортын уралдаан тэмцээн болох юм байна

 

6. 5. 4. 2.

Сэтгэгдэл бичих

Цаг агаар