МАЛЧИДДАА ТУСАЛЛАА

     271Өнөөдөр аймгийн Засаг дарга Н.Ганбямбаар ахлуулсан ажлын хэсэг өвөлжилт хүндэрсэн багийн малчдад тусламжийн тэжээл, бараа гардуулан өгөхөөр Өмнөдэлгэр, Хурх, Биндэр, Баян-Адрага сумдыг зорилоо.

     Энэхүү үйл ажиллагааг Хэнтий аймгийн ЗДТГ, Дэлхийн Зөн ОУБ-ын Бор-Өндөр НХХ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 11,2 сая төгрөгийн үнэ бүхий тусламжийн тэжээлийг дээрх сумдын нийт 80 өрхөд хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.

272Тус ажиллагааны нээлт Өмнөдэлгэр суманд болж аймгийн Засаг дарга Н.Ганбямба,  аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, Дэлхийн Зөн ОУБ-ын БӨ2 НХХ багийн ахлагч Г.Жаргалбат нар малчидтай цаг үеийн байдлын талаар нээлттэй уулзалт зохион байгуулсан юм.

       Хэдийгээр аймгийн хэмжээнд малын хорогдол гараагүй хэдий ч өвөлжилт

хүндрэлтэй болж байгаа энэ үед ийнхүү тусламж дэмжлэг үзүүлж байгаа явдал нь цагаа олсон хэрэг боллоо хэмээн нутгийн удирдлагууд болон иргэд талархаж байлаа.

Сэтгэгдэл бичих

Цаг агаар