Огноо: 2015/07/04

Концесс олгох уралдаант шалгаруулалтын урилга

Огноо: 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр
Дараах төслүүдийн уралдаант шалгаруулалтыг зарлаж байна. Үүнд:

№ Концессын зүйлийн нэр Концессын төрөл Гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ Концессын зүйлийн дугаар Материал хүлээн авах эцсийн хугацаа, хаяг
1 Бүгд найрамдах Солонгос улсын хөрөнгө оруулалтаар хогны үйлдвэр барих Барих-ашиглах- шилжүүлэх Дулааны ба Эрчим хүчний эх үүсвэрийг ахуйн хог хаягдал дахин боловсруулах замаар үйлдвэрлэх 2МВт-н хүчин чадалтай бага оврын цахилгаан дулааны станц барих ХЭ2015/04-01 2015.08.28-ны өдрийн 12 цагаас өмнө АЗДТГ-ын 117 тоот өрөөнд
2 Тэмүүжин хаус хорооллын гадна хашаа Барих- шилжүүлэх 1412 м урт сайн чанарын хашаа хийх ХЭ2015/04-02
3 Багийн хөгжлийн төв /ахуйн үйлчилгээтэй 4-р багт/ Барих- шилжүүлэх 10 ажлын байртай, 4-р багийн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх ХЭ2015/04-03
4 Өүлэн эхийн хөшөөг барих Барих- шилжүүлэх Өүлэн эхийн хөшөөг төв цэцэрлэгт хүрээлэнд барих

ХЭ2015/04-04 2015.09.05-ны өдрийн 10 цагаас өмнө АЗДТГ-ын 112 тоот
5 Тэмүүжин хаус хорооллын гадна цахилгаан Барих- шилжүүлэх Гадна цахилгаан ХЭ2015/04-05 2015.09.01-ны өдрийн 11 цагаас өмнө АЗДТГ-ын 112 тоот өрөөнд
6 Шинэ Өндөрхаан хорооллын гадна цахилгаан Барих- шилжүүлэх 2х630квт-ын Зш дэд өртөө /гадна цахилгаан/ ХЭ2015/04-06
7 Чингис хотын ерөнхий төлөвлөгөө Барих- шилжүүлэх Ерөнхий төлөвлөгөө хийлгэх ХЭ2015/04-07

Хэнтий Аймгийн Засаг Даргын Тамгын Газар нь Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээдэд, түүний нэгдлийг дээрх төслүүдийн уралдаант шалгаруулалтад урьж байна.
Уралдаант шалгаруулалтыг Концессын тухай хууль, концесс олгох уралдаант шалгаруулалт болон санал үнэлэх журмын дагуу зохион байгуулна.
Уралдаант шалгаруулалтанд оролцох санал гаргагч нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна. Үүнд:
1. Төслийг санхүүжүүлэх чадавхитай байх
2. Удирдлага, мэргэжлийн боловсон хүчин, техник технологийн чадвар, туршлагатай байх /тухайн ажлыг урд нь гүйцэтгэж байсан гүйцэтгэлийн гэрээ, түүний дагалдах баримт бичгээр нотлогдсон байх/
3. Аж ахуйн үйл ажиллагааны улсын бүртгэлийн гэрчилгээ болон тухайн ажлыг хийж гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байх
Энэхүү урилгын дагуу оролцох санал гаргагчаас ирүүлсэн саналыг Концессийн тухай хуулийн 13.3.1-13.3.5-д заасны дагуу үнэлж, шаардлага хангасан оролцогчдын төслийн саналыг үргэлжлүүлэн үнэлж хамгийн сайн нөхцөл санал болгосноос нь эхлэн 3-аас дээшгүй оролцогчийн дараалуулсан жагсаалт гаргаж, онооны дарааллаар Концессийн гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийнэ.
Сонирхсон этгээд оролцох хүсэлтээ дараахь хаягаар ирүүлнэ үү.
Хэнтий аймгийн Засаг Даргын тамгын газар, Худалдан авах ажиллагааны алба 117 тоот өрөө
Утас: 70563055, 93014501

Сэтгэгдэл бичих

Цаг агаар