Огноо: 2015/07/04

Концесс олгох уралдаант шалгаруулалтын урилга

Огноо: 2015.06.29
Уралдаант шалгаруулалтын нэр: Тэмүүжин хаус хорооллын гадна цахилгааны ажил
Уралдаат шалгаруулалтын дугаар: ХЭ2015/04-05
Хэнтий Аймгийн Засаг Даргын Тамгын Газар нь Монгол Улсын хуулийн этгээдэд Тэмүүжин хаус хорооллын гадна цахилгааны ажлыг барих-шилжүүлэх төрлийн концесс олгох уралдаант шалгаруулалтад урьж байна.
Концессын зүйлийн тодрхойлолт: Дэд бүтэц нэмэгдүүлэх, Хорооллын хүн амыг цахилгаан эрчим хүчээр хангах
Концесс олгох уралдаант шалгаруулалтыг урьдчилсан болон уралдаант шалгаруулалтын I үетэйгээр зохион байгуулна.
Уралдаант шалгаруулалтанд оролцох санал гаргагч нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна. Үүнд:
1. Төслийг санхүүжүүлэх чадавхитай байх
2. Удирдлага, мэргэжлийн боловсон хүчин, техник технологийн чадвар, туршлагатай байх /тухайн ажлыг урд нь гүйцэтгэж байсан гүйцэтгэлийн гэрээ, түүний дагалдах баримт бичгээр нотлогдсон байх/
3. Аж ахуйн үйл ажиллагааны улсын бүртгэлийн гэрчилгээ болон тухайн ажлыг хийж гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байх
Урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг энэхүү урилгын дагуу оролцох хүсэлтээ албан бичгээр ирүүлж, эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн үнэ 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгийг Аймгийн Худалдан авах ажиллагааны албаны Төрийн банк 180051009 тоот дансанд төлж баримтыг ирүүлсэн этгээдэд олгоно.
Урьдчилсан шалгаруулалтад оролцох саналыг 2015 оны 7 сарын 23-ны өдрийн 10 цагаас өмнө хүлээн авна.
Оролцох санал гаргагчийн урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн дагуу ирүүлсэн оролцох саналыг үнэлж, урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн шалгуур үзүүлэлтийг хамгийн сайн хангасан 3 хүртэлх оролцох санал гаргагчийг уралдаант шалгаруулалтад оруулна.
Сонирхсон этгээд оролцох хүсэлтээ дараахь хаягаар ирүүлнэ үү.
Хэнтий аймгийн Засаг Даргын тамгын газар, Худалдан авах ажиллагааны алба 112 тоот өрөө Утас: 70563055

Сэтгэгдэл бичих

Цаг агаар