Огноо: 2016/05/12

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ

1. Хэнтий аймгийн Худалдан авах ажиллагааны алба нь Хэнтий аймгийн Өндөрхаан нисэх буудлын барилга байгууламж, аэродромыг шинээр барих ажлын ерөнхий төлөвлөгөө, зураг төсөл боловсруулах ажлын зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Өндөрхаан нисэх буудлын барилга байгууламж, аэродромыг шинээр барих ажлын ерөнхий төлөвлөгөө, зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний ажил юм.

Зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээд нь ТБОНӨХБАҮХАТ Хуулийн 14–16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Үүнд:

  • Байгууллагын ерөнхий танилцуулга, байгууллагын гэрчилгээний хуулбар
  • Нисэх буудлын ерөнхий төлөвлөгөө, аэродромын барилга байгууламжийн ажлын зураг төсөл боловсруулах эрх бүхий тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
  • Ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл
  • Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл /голлох инженер техникийн ажилчдын ур чадварын мэдээлэл, туршлага/
  • Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт/

  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл г.м) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2016 оны 05 дугаар сарын 12-ны -ны өдрийг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 17 цагаас өмнө доор хаягаар ирүүлнэ үү.

ХЭНТИЙ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АЛБА

АЗДТГ байр, 1 давхар, 112 тоот

Утас: 70563056, 70563055

Сэтгэгдэл бичих

Цаг агаар