”ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

      “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь”   сэдэвт бүсчилсэн зөвлөгөөн энэ сарын 20-24-ний өдрүүдэд зохиогдож ГХУСАЗСЗ–ийн дарга, аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайханаар ахлуулсан нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 5 бүсэд ажиллаа .

      Орон нутгийн төрийн байгууллагууд, хуулийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээний хүрээнд иргэдэд хуулийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, уулзалт зохион байгуулах, сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах, тэдгээрийн танилцуулга мэдээллийг сонсох, заавар зөвлөмж өгөх, иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх, хууль, хяналтын байгууллагуудтай холбоотой өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан юм.

      Бүсийн хэмжээнд зохион байгуулсан дээрх зөвлөгөөнд оролцсон иргэд цаг үеээ олсон ажил өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа. Түүнчлэн зөвлөгөөнөөс гарсан ажлын санаачлага үр дүнг нэгтгэн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан ажиллахаар боллоо.

 

Сэтгэгдэл бичих

Цаг агаар