БҮТЭН САР ҮРГЭЛЖИЛСЭН СУРАГЧДИЙН ЛИГИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

     219“Хэнтий Сурагч лиг-2016” өсвөрийн сагсан бөмбөгчдийн анхдугаар тэмцээн бүтэн сарын турш амжилттай зохион байгуулагдаж өчигдөр дүнгээ гаргалаа.

     Тус тэмцээнд Чингис хотын ЕБС, МСҮТ-ийн нийт 11 багийн 200 гаруй тамирчид хурд хүс авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс эрэгтэй төрөлд Ч. Төмөрбаатар дасгалжуулагчтай “Тэмүүжин” цогцолбор сургуулийн баг  түрүүлж аваргын цом, алтан медаль хүртсэн бөгөөд  “Хан Хэнтий” цогцолбор сургуулийн баг мөнгөн медаль, “Хэрлэн” 4-р сургуулийн баг  хүрэл медалийн болзол хангалаа. Эмэгтэй багийн төрөлд А.Одогмэд дасгалжуулагчтай “Хан Хэнтий” сургуулийн баг  түрүүлж, удаах байранд Хэрлэн 4-р сургууль, 3-р байранд 218“Хэрлэн” 1-р сургуулийн баг тамирчид тус тус шалгарлаа.

       Энэхүү тэмцээн нь сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сагсан бөмбөгийн спортыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, багийн спортоор дамжуулан бие бялдрын боловсролыг дээшлүүлэх, Улс, бүсийн аварга шалгаруулах тэмцээнд өсвөр үеийн шигшээ багийг бүрдүүлэн амжилттай оролцуулахад зорилгоор Хэрлэн сумын биеийн тамирын багш нар санаачилан зохион байгуулсан бөгөөд аймгийн Засаг даргын зүгээс газраас 1,2 сая төгрөгний 220санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.

Сэтгэгдэл бичих

Цаг агаар