Огноо: 2017/01/17

БСУГ-аас СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

     Энэ сарын 06-08 өдрүүдэд БСУГ-аас багшаа хөгжүүлэх арга хэмжээний хүрээнд анхан шатны боловсролын багш нарын математик, байгалийн ухаан, Монгол хэлний онол, арга зүйг сайжруулах болон физикийн багш, сурагчдад олимпиадад бэлтгэх чиглэлээр сургалт зохион байгууллаа.

     Сургалтыг МУБИС-ийн Багшийн сургуулийн багш Д.Амартүвшин, Д.Ганболд, А.Амардалай, Д.Батхуяг, Физикийн улсын олимпиадын хорооны дарга МУИС-ийн физикийн багш М.Ганбат, МУБИС-ийн физикийн багш Я.Мөнхсайхан, математикийн багш Э.Азжаргал, Ж.Доржсэмбээ нар удирдан явуулсан юм. Сургалтанд нийт 270 гаруй багш сурагчид хамрагдан онол арга зүйн мэдлэгээ дээшлүүллээ.D

 

Сэтгэгдэл бичих

Цаг агаар