Огноо: 2016/12/21

БАТШИРЭЭТ СУМАНД ШИНЭ СУРГУУЛЬ АШИГЛАЛТАД ОРЛОО

     Хэнтий аймгийн Батширээт суманд 320 хүүхдийн сургуулийн шинэ барилга ашиглалтад орж, энэ сарын 7-ны өдөр улсын комисс хүлээн авлаа. Шинэ сургуулийн байр 1 тэрбум 650 сая орчим төгрөгийн хөрөнгөөр баригджээ.  Мэргэжлийн хяналтын газраас сумын сургуулийн хуучин барилгыг хүүхдийг сурч боловсрох орчин нөхцөл хангахгүй хэмээн дүгнэж байсан хэдий ч өөр сургалтын танхимгүй тул өнөөдрийг хүртэл хуучин байрандаа хичээллэсээр байсан юм.

     Ийнхүү шинэ сургууль ашиглалтанд орсноор сургалтын орчин нөхцөл сайжирсан төдийгүй БСШУЯ-наас дотуур байрны хүүхдүүдэд зориулан гал тогооны тоног төхөөрөмжийг бэлгэлсэн явдалд сургуулийн захирал Ц.Цогзолмаа талахрлаа илэрхийллээ.  Тус сумын ЕБС нь мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдсан бөгөөд багш ажилтан нийлээд 37 хүний орон тоотой сургалт хүмүүжлийн ажлаа явуулдаг байна.

      Батширээт сумын сургуулийн удирдлагууд сурагчдынхаа чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэхэд түлхүү анхаарч нь гар бөмбөг, Уран зураг, Үндэсний хөгжмийн дугуйлан секц хичээллүүлдэг бөгөөд, улс аймаг бүсийн уралдаан тэмцээнд тогтмол амжилт үзүүлсээр байдаг Хэнтий аймгий тэргүүний сургуулуудийн нэг юм.

Сэтгэгдэл бичих

Цаг агаар