Огноо: 2014/01/17

Аймгийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээнүүдийн аваргууд тодорлоо

цодгор хүү2014 оны Өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн, “Цодгор хүү 2014” өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 07-10-ны өдрүүдэд Спорт цогцолборын “А” заал, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэст тус тус боллоо.

2014 оны Өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 8 хүртэл, 9-10, 11-12, 13-14, 15-16, 17-18 насны ангиллаар 22 сум, ЕБС-ийн 310 тамирчин охид, хөвгүүд оролцлоо. Тус тэмцээнээс медаль авсан тамирчдаас 2014 оны аймгийн өсвөрийн шатрын шигшээ багийг бүрдүүллээ.

Мөн “Цодгор хүү-2014″ өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнд гурван насны (7 хүртэлх, 8-9, 10-11) ангилалд нийт 13 сумаас 137 шатарчин оюун ухаанаа уралдууллаа.

Тус тэмцээнийг аваргаар 7 хүртэлх насны охидын төрөлд Хэрлэн 4-р сургуулийн сурагч Г.Номин, хөвгүүдийн төрөлд Галшар сумын ЕБС-ын сурагч Т.Ариун-Эрдэнэ, 8-9 насны охидын төрөлд ХХЦС-ийн сурагч Э.Энхжин, эрэгтэйд “Тэмүүжин” ЦС-ийн сурагч З.Ананд, 10-11 насны хөвгүүдэд Биндэр сумын ЕБС-ийн сурагч Н.Ням-Эрдэнэ, охидын төрөлд Батширээт сумын “Хөчийн Ноён” Клубын сурагч Б.Болор нар шалгарч “Цодгор хүү-2014” улсын тэмцээнд оролцох эрхтэй боллоо.

Мөн тэмцээнд сурагчдаа амжилттай сайн оролцуулсан Бор-Өндөр сумын багш Б.Адъяасүрэнг “Шилдэг дасгалжуулагч”-аар шалгаруулжээ.

Цаг агаар