ХҮНСНИЙ ЧАНАР, СТАНДАРТЫН ХЯНАЛТЫН УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ Х.ЭРДЭНЭЧИМЭГ: Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад зөвлөж байна.
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад хоол үйлдвэрлэлийн технологи ажиллагааг мөрддөггүй, технологийн шат дамжлагыг нэг чигийн урсгалтай зохион байгуулаагүй, хоолны газарт дотоод хяналтыг нэвтрүүлээгүй, ариун цэвэр муу, ариутгал, цэвэрлэгээг зохих шаардлагын хэмжээнд хийж хэвшээгүй, мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байгаа, нөгөө талаар түүхий эд бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, боловсруулалтын технологийн горим мөрдөөгүй зэргээс хоол хүнснээс шалтгаалсан хордлогот халдвар гарах нөхцөл бий болдог.
Хоолны газраар үйлчлүүлэхдээ юуны түрүүнд дараах зүйлийг анхаарах хэрэгтэй. Үүнд:
Аливаа худалдаа, хоол үйлдвэрлэлийн ажлын байрны ариун цэвэр хангагдсан, цэвэр, бохир усны системд холбогдсон эсэх,
Их хэмжээний хоол хүнсийг нэг дор бэлтгэн халуунаар хадгалахад шаардагдах хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр бүрэн эсэх,
Ажиллагсад нь эрүүл, илт өвчилсөн, ил шарх, гэмтэлтэй эсэх, мэргэжлийн тогооч,ажиллагсадтай эсэх,
Хоол хүнсэнд орж буй түүхий эд материал нь бэлтгэн нийлүүлэгчийн чанар аюулгүй байдлыг хангасан тухай баталгаажилт, дагалдах баримт бичигтэй эсэх,
Түүхий эд, бүтээгдэхүүнээ баталгаатай, зориулалтын байр бүхий худалдаа үйлчилгээний газраас авсан эсэхийг холбогдох бичиг баримтанд үндэслэн сайтар хянаж үзэх,
Захиалсан архи согтууруулах ундааг хаана үйлдвэрлэсэн, чанар аюулгүй байдлын баталгаажилттай, дагалдах баримт бичигтэй эсэхийг нэг бүрчлэн тулгаж үзэх,
Хоол хүнсийг бүрэн гүйцэд болгосон эсэхийг шалгаж хэрэглэх
ЭАХХХ-ЫН УЛСЫН БАЙЦААГЧ Б.ЭНХБОЛОР ГАР ХӨЛ АМНЫ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
Гар, хөл, амны өвчин ханиах, найтаах эсвэл халдвартай хүний цэврүүт тууралтын шингэн,өтгөнөөр дамжин хүнээс хүнд халдвар тархдаг.
Халдвараас сэргийлэхийн тулд:
• Гараа савандаж угаах, гар халдваргүйтгэх гель хэрэглэх
• Угаагаагүй бохир гараа нүд, хамар, амандаахүргэхгүй байх
• Хэрвээ хүүхэд тань өвчилсөн бол гэртээ олон хүн цуглуулахгүй, олон нийтийн газар хүүхдээ дагуулж явахгүй байх
• Өвчилсөн хүүхдийн 10 хоног сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй байх
• Өвчтэй хүүхдийг эрүүл хүүхдээс тусгаарлан үнсэх, тэврэхээс зайлсхийх
• Өвчилсөн хүүхдийн аяга, таваг, халбага, сэрээ болон хувийн ариун цэврийн хэрэгслийг тусад нь байлгах
• Өвчтэй хүүхдийн өтгөн, цэврүүт тууралтын шүүс, шүлс зэргээр бохирлогдсон орчны эд зүйлс тоглоом, хаалганы бариул, хөтөвч, суултуур зэрэг байнга хүрэлцдэг гадаргуугугааж цэвэрлэн зориулалтын уусмалаар халдваргүйтгэх
• Гарын алчуур, цагаан хэрэглэл, өвчтэй хүүхдийн хувцас зэргийг савандаж угаан, наранд хатаах, индүүдэх
• Аяга, таваг, халбага, сэрээ, хоол ундны сав суулгыг угааж цэвэрлэсний дараа 20-30 минут жигнэх буюу буцалгаж халдваргүйтгэх
• Гэр орондоо өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийж, агаар сайн оруулах
• Гэр бүлийн бусад гишүүдэд уг өвчний шинж тэмдэг илэрвэл харъяа өрх, сумын эмчид яаралтай үзүүлэх
Дараах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт яаралтай хандаарай
• Халуух]
• Гар хөл ам, биеэр тууралт гарах
• Бөөлжих
• Амьсгаадах
• Гар хөл сулрах
• Унтамхай эсвэл тайван биш болох зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандаарай