Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг Чингис хотод хүрэлцэн ирж “Монгол улсын хүний эрхийн төлөв байдал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгээр ХЗДХЯамны Гэрээ, эрх зүй хамтын ажиллагааны газрын дарга Т.Бат-Өлзий “Монгол улсын Засгийн газрын тайлангийн тухай”, Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж “ХЭҮК-ын хараат бус үйл ажиллагааны талаар”, ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан “Монголын Хүний эрхийн ТББ-уудын форумын тайлангийн тухай зэрэг сэдвээр тус тус илтгэл тавьсан юм.
Үргэлжлүүлээд Иргэний болон улс төрийн эрх, Эдийн засаг нийгэм, соёлын эрх, бүлгийн эрх гэсэн сэдвээр 3 салбарт хуваагдаж хуралдсан бөгөөд төгсгөлд нь гарсан саналуудыг нэгтгэн нэгдсэн хуралдааныг зохион байгууллаа.
Энэхүү хэлэлцүүлэгт төрийн болон ТББ, ИНБ-уудын төлөөллүүд оролцсон юм