Өнөөдөр буюу 10 сарын 29-ний аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ээс 2019 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний урьдчилсан саналын хэлэлцүүлгийн Хан Хэнтий чуулгад зохион байгуулж нийт 326 иргэн оролцлоо.
Уг хэлэлцүүлэгт урьдчилсан байдлаар 56 ажлын жагсаалтыг иргэдэд танилцуулсан бөгөөд иргэдээс нэмж 3 санал дэвшүүлсэн юм.
Үүнээс иргэдийн дийлэнх нь Чингис хотын 42 цэгт камер суурилуулах, Нэгдсэн эмнэлгийг хатуу хучилттай авто замын сүлжээнд холбох, Хэрлэн сумын ЕБ-ын сургуулиудын ариун цэврийн байгууламжийг сайжруулах, 6-р багт хүүхдийн цэцэрлэг байгуулах зэрэг ажлуудад санал өгч байлаа.
Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх ажлууд нь иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан хийгддэг тул олон иргэдийн хамруулах зорилгоор АЗДТГ-аас цахимаар саналыг хүлээн авч байна.