Хэнтий аймаг 2018 оныг Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан сар бүр тодорхой ажлуудыг хийж байгаагийн нэг нь ГБХЗХГ-ын дэргэд “Гэр бүл залуучуудын хөгжлийн төв”-ийг ажиллуулахаар болж 11 сарын 19-ний өдөр нээлтээ хийлээ.
Энэхүү төвөөр дамжуулан гэр бүлүүдэд зөвлөгөө мэдээлэл өгөх, амьдрах ухааны сургалт явуулахаас гадна номын сан, финтнессийн өрөөг иж бүрэн тохижуулжээ. Мөн хүүхдийн оролцооны байгууллагууд тус төвд байрлах юм.