Хэнтий аймагт мэргэжлийн урлагийн байгууллага үүсэж хөгжсөний 60 жил, Хан Хэнтий Чуулга байгуулагдсаны 35 жилийн ойн энэ онд тохиож байгаа бөгөөд аймгийн Засаг дарга Н.Ганбямба тус чуулгын уран бүтээлчидтэй уулзаж ойгоо тэмдэглэхэд нь дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийллээ.
Мөн энэ үеэр Хан Хэнтий чуулгын дарга Цогт-Эрдэнэ уран бүтээлчдийнхээ ололт, амжилтаас танилцуулсан юм.
Тус хамт олон нь 9 дүгээр сард зохион байгуулагдсан Дуу бүжгийн чуулгуудын дундах “Шилдэг уран бүтээл, Шилдэг уран бүтээлч шалгаруулах -2018” улсын IV уралдаанд амжилттай оролцож “Хамгийн зохион байгуулалт сайтай манлайлагч, зөв хамт олон” шагналын эзэд болсон төдийгүй нийлбэр дүнгээрээ тусгай байрын шагнал хүртжээ.
Мөн “Цэцэн Ханы дуулал‘’, ‘’ Учиртай 4н толгой ‘’мюзиклээрээ тэргүүн дэд байр
Концертын шилдэг найруулагчаар МУСТА Ц.Оюунбаатар
Концертын шилдэг бүжиг дэглээчээр МУСТА Ц.Оюунбаатар
Концертын шилдэг хөгжмийн зохиолчоор МУСТА Бя.Энхбаяр
Концертын шилдэг хөгжмийн найруулгаар МУСТА Ц.Дугар
Мюзиклийн шилдэг бүжиг дэглээчээр МУСТА Д.Цогт-Эрдэнэ
Шилдэг мюзиклийн шилдэг хөгжмийн зохиолчоор Ж.Энхбаяр
Концертын цөөхүүл хөгжмийн төрөлд ‘’ Ёохор ’’ бүтээл тэргүүн байр
Шилдэг үзэсгэлэнгийн төрөлд 3р байр
Концертын шилдэг эмэгтэй дуучнаар МУСТА П.Оюунтуяа барга ардын дуу ‘’ Ширээ нуур ‘’
Мюзиклийн шилдэг эрэгтэй дүрээр МУСТА Э.Ганзолбоо ‘’ Учиртай 4н толгой ‘’ мюзиклийн Итгэл буюу Лэгтийн дүрээр
БСШУЯ-ы шагнал болох МУСТА цол тэмдгээр тайзны эрхлэгч, мужаан Ц.Анхболд
БСШУЯ-ы хүндэт жуух бичгээр хөгжимчин Б.Хандсүрэн, О.Үүлэнсолонго нар шагнагдсан ажээ.