Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Бүх нийтийн эрх зүйн боловсрол” хөтөлбөрийн хүрээнд явагдаж буй “Төрийн үйлчилгээний хүртээмж, ажлын уялдаа холбоог сайжруулах нь” сэдэвт удирдах ажилтны аймгийн зөвлөгөөн 2017 оны 03 дугаар сарын 24-25 ны өдрүүдэд Чингис хотод амжилттай зохион байгуулагдлаа.
Нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, аймгийн ЗДТГ-ын дарга бөгөөд ТАЗ-ийн салбар зөвлөлийн дарга Ж.Ганбаатар, ТЗУХ-ийн дарга Ж.Гантулга нар оролцсон бөгөөд Төрийн албаны зөвлөлийн орон тооны бус зөвлөх, мастер сургагч, доктор С.Батмөнх “Төрийн албан хаагчийн үнэт зүйлс-улс төрийн соёл”, лектор Г.Наранбаатар “Идэвхтэй ажил, амьдрал” сэдвээр, аймгийн ИТХ, ЗДТГ, 4 байгууллагаас илтгэл мэдээлэл хийлээ. Зөвлөгөөнд 187 байгууллагын дарга, эрхлэгч нар болон 160 гаруй төрийн албан хаагчид оролцсон юм.
Мөн идэвх санаачлагатай ажилласан байгууллагын дарга нарыг шагнаж, урлаг соёлын арга хэмжээгээр зөвлөгөөн өндөрлөлөө. Түүнчлэн 03 дугаар сарын 25 нд 187 байгууллагын удирдлагуудыг хамруулан танхимын сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны бус зөвлөх, мастер сургагч, доктор С.Батмөнх “Төрийн албаны стандарт ба удирдах ажилтны үйл ажиллагааны манлайллын харилцан шүтэлцээ”, Мэргэжил дээшлүүлэх институтын багш, доктор Т.Саранчимэг “Хүний нөөцийн удирдлагын баримт бичиг боловсруулалт, Үндэсний аюулгүй байдлын бодлого, тус институтийн багш, докторант Ц.Өнөржаргал “Төрийн албаны манлайлал, гүйцэтгэлийн удирдлага”, Монголын хуульчдын холбооны сургагч багш Э.Ариунаа “Хөдөлмөрийн гэрээний тухай ойлголт” сэдвээр тус тус сургалт явуулсан юм.
Сургалтын төгсгөлд аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар болон аймгийн Тамгын газрын 6 хэлтсийн дарга нар хүрэлцэн ирж зөвлөгөөний талаарх санал хүсэлтийг нь сонслоо. Зөвлөгөөнд оролцсон байгууллагын удирдлагууд урьд өмнө хийгдэж байсан сургалтуудтай харьцуулахад сургалтын чанар, зохион байгуулалт, багш нарын заах ур чадвар гээд бүх талаараа өндөр төвшинд зохион байгуулагдаж сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлсээр байсан юм. Уг зөвлөгөөнөөр 2020 он хүртэл мөрдөж ажиллах 6 зорилт бүхий уриалга гаргалаа.