Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээс хойш 2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр анх удаа улсын хэмжээнд нэгэн зэрэг Ерөнхий шалгалтын Ерөнхий мэдлэгийн шалгалт зохион байгуулагдаж аймгийн хэмжээнд 212 иргэн өгсөн.

Шалгалтад оролцогчдоос нийт 55 онооноос 35 ба түүнээс дээш оноо авсан 36 иргэн өнөөдөр Монгол хэл, бичгийн чадварын шалгалт өглөө. Уг шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн Хэнтий аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулсан. Монгол хэл, бичгийн чадварын шалгалт нь Монгол хэл, крил бичиг, үндэсний бичиг гэсэн асуултуудаас бүрдсэн бөгөөд нийт 30 онооноос 20 ба түүнээс дээш оноо авч тэнцсэн 28 иргэн 11 дүгээр сарын 21-ний өдөр ээлжит ёсоор дүн шинжилгээ хийх чадварын шалгалт өгөхөөр боллоо.
