11 сарын 24-ний өдөр аймгийн Татварын хэлтсийн шинэ барилгын нээлтийн арга хэмжээ боллоо.
Тус барилгыг Улсын төсвийн 1тэрбум 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Монкон констракшн” ХХК 6 сарын хугацаанд барьж ийнхүү хүлээлгэн өгч байгаа юм.
Нээлтэд аймгийн Засаг дарга Н.Ганбямба оролцож баяр хүргэлээ.
Аймгийн Татварын хэлтсийн хамт олон энэ онд Улсын төсөвт 1 тэрбум 270 сая төгрөгийн орлого оруулахаас 1 тэрбум 380,9 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөөгөө 108 хувиар, орон нутгийн төсөвт 10 тэрбум 105,5 сая төгрөгийн орлого оруулахаас 11 тэрбум 334,4 сая төгрөгийн орлого оруулж 112,2 хувиар давуулан биелүүлсэн амжилтыг үзүүлээд байна.
Тус барилга ашиглалтад орсноор ажилчин албан хаагчид тав тухтай цэвэр орчинд ажиллах, татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэдэд үйлчлэх таатай орчин бүрдэж байгаа юм.
Дашрамд сонирхуулахад энэ жил төрийн 6 байгууллага шинэ байртай болж байгаа бол ирэх жил 50,5 тэрбум төгрөгийн шинэ бүтээн байгуулалтын ажлууд Хэнтий аймагт өрнөнө