ЭМГ-аас Хэнтий аймгийн томуу, томуу төст өвчний өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулж, урьдчилсан сэргийлэх зөвлөмж хүргэлээ. Он гарснаас хойшх эхний хоёр долоо хоногийн байдлаар томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 7.4 хувь, түргэн тусламжийн дуудлагын 33 хувийг эзэлж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгсэд 1,5 дахин нэмэгджээ.