“Asian cup-2018”, “Mongolia cup-2018” Дэлхийн агаарын спортын холбоо FAI-н “А” зэрэглэлийн олон улсын тэмцээнд амжилттай оролцсон сурагчдыг аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.
Уг тэмцээнийг Монголын нисэх загварын спортын MASA нийгэмлэг 7 сарын 3-5 өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан бөгөөд Монгол, ОХУ, Хятад, Өмнөд Солонгос, Хойт Солонгос, Япон зэрэг 6 орны 80 гаруй тамирчин 6 төрлөөр өрсөлдсөнөөс “ASIAN CUP-2018 “олон улсын тэмцээнээс Хэрлэн-4 сургуулийн сурагч М.Хосбаяр аваргын цом алт , мөнгөн медаль, Тэмүүжин ЦС сурагч О,Анар -Эрдэнэ хүрэл медаль хүртжээ. Мөн “MONGOLIA CUP” олон улсын тэмцээнээс Э.Лундаажанцан багш дасгалжуулагчтай Тэмүүжин цогцолбор сургуулийн баг тамирчдаас О.Анар- Эрдэнэ цом, Алт,мөнгөн медаль , П.Сумъяахүү хошой алт, аваргын хошой цом, Б.Пүрэвхүү хүрэл медаль тус тус хүртжээ.