Одоогоос нэг жилийн өмнө аймгийн барилгачид орон нутгийн удирдлагуудтай уулзаж, бүтээн байгуулалтад гар бие оролцохоо мэдэгдэж байсан. Тэгвэл Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, ЗДТГ-ын ОНӨГ, холбогдох албаныхан аймгийн барилгачдын холбооны тэргүүлэгчид, барилгын компаниудын төлөөллүүдтэй уулзаж, өнгөрсөн нэг жилийн хугацаанд өрнөсөн бүтээн байгуулалтын талаар санал солилцож, ажлаа дүгнэлээ.
Өнгөрсөн онд ОНХС, орон нутгийн төсөв, орон нутгийн замын сангийн хөрөнгөөр нийт 2 тэрбум 181 сая төгрөгийн 33 ажил хийгдсэнээс 847 сая төгрөгийн 21 ажил, улсын төсвийн хөрөнгөөр эрх шилжиж ирсэн 5 тэрбум 549 сая төгрөгийн 21 ажлаас 854 сая төгрөгийн 11 ажлыг орон нутгийн барилгачид гүйцэтгэжээ.
Уулзалтын үеэр талууд ажлын гүйцэтгэл, алдаа оноогоо цэгнэх, энэ онд өрнөх бүтээн байгуулалтад орон нутгийн компаниудын зүгээс оролцох боломж нөхцөл, барилгын тухай хууль тогтоомж, орон нутгийн барилгачдаа сургалтанд хамруулах зэрэг асуудлаар хэлэлцэж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэв.