Аймгийн Засаг даргын зөвлөлийн 2019 оны анхдугаар хуралдаанаар аймгийн аварга малчид, газар тариалангийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа тэргүүний ААН, иргэдийг тодрууллаа.
Үүнд “Аймгийн тэргүүний тариаланч хамт олон”-оор Баян-Адарга сумын Б.Баяртогтох захиралтай “Дацан агро” ХХК, “Аймгийн тэргүүний тариаланч”-аар Баян-Адарга сумын “Мөнхийн дуурлиг” ХХК-ийн тариаланч О.Хэрлэнбаяр, Биндэр сумын “Амжилт” ХХК-ийн тариаланч Ц.Алтанхуяг нар, “Аймгийн тэргүүний ногоочин”-оор Мөрөн сумын Ж.Чинзориг, Дадал сумын Б.Оюунтуяа нарыг шалгарууллаа.
Харин аварга малчдыг тодруулахдаа холбогдох журмын дагуу 30 шахам шалгуур үзүүлэлтийг харан шалгаруулсан бөгөөд тухайн малчны нийгмийн хариуцлага, малын чанар, мал маллах арга ухаан, бусдыг малжуулсан байдал, гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан эсэхийг харгалзан үзэж, болзол хангасан 46 малчныг шалгарууллаа. Шагналыг аймгийн удирдлагууд сар шинийн өмнө гэрт нь хүрч хүндэтгэлтэйгээр гардуулна. Аймгийн аварга малчнаар:
Галшар сумын Баянбадрал багийн малчин Д.Шижирбаатар
Галшар сумын Сангийн далай багийн малчин Б.Энхжаргал
Галшар сумын Арвин багийн малчин Э.Бат-Очир
Баянхутаг сумын Жаргалант багийн малчин Ч.Энхтуяа
Баянхутаг сумын Улаан-Өндөр багийн малчин Д.Ганбаатар
Баянхутаг сумын Цантын хоолой багийн малчин Н.Лхагвадорж
Дархан сумын Дотуурбулаг багийн малчин Л.Мөнхбаатар
Дархан сумын Хараат багийн малчин Ш.Амгаланбаатар
Дархан сумын Шажин багийн малчин Л.Шагдарсүрэн
Баянмөнх сумын Баянбулаг багийн малчин Б.Сайнбилэг
Баянмөнх сумын Дулаан багийн малчин С.Батзаяа
Дэлгэрхаан сумын Хэрлэн тооно багийн малчин Н.Доржпүрэв
Дэлгэрхаан сумын Долоод багийн малчин О.Эрдэнэмөнх
Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан багийн малчин Д.Цэцэгмаа
Жаргалтхаан сумын Баян-Эрдэнэ багийн малчин Г.Эрдэнэбаяр
Жаргалтхаан сумын Гичгэнэ багийн малчин Ц.Цэрэнням
Цэнхэрмандал сумын Согоот багийн малчин Н.Баттулга
Цэнхэрмандал сумын Нугаар багийн малчин Д.Гэлэгравжаа
Өмнөдэлгэр сумын Наран багийн малчин Д.Мөнхзул
Өмнөдэлгэр сумын Чандгана багийн малчин Д.Гонгоржав
Өмнөдэлгэр сумын Хэнтий багийн малчин А.Алтанбаатар
Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн малчин Ц.Дамдиндорж
Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн малчин Ц.Цогтбаатар
Өмнөдэлгэр сумын Хурх тосгоны малчин Б.Дагвадорж
Өмнөдэлгэр сумын Хурх тосгоны малчин М.Валъяа
Батширээт сумын Барх багийн малчин С.Намшир
Батширээт сумын Онон багийн малчин Ц.Ганбаатар
Биндэр сумын Баян-Өндөр багийн малчин Н.Идэрбат
Баян-Адрага сумын Сайхан багийн малчин Д.Эрдэнэбаяр
Баян-Адрага сумын Жаргалант багийн малчин Д.Ганзориг
Баян-Адрага сумын Адрага багийн малчин Ц.Цогтбаатар
Дадал сумын Балж багийн малчин Ч.Батболд
Норовлин сумын Жаргалант багийн малчин Ч.Энэбиш
Норовлин сумын Онон багийн малчин С.Баярсайхан
Батноров сумын Баян багийн малчин Б.Гантулга
Батноров сумын Идэрмэг багийн малчин Ж.Бөхчулуун
Баян-Овоо сумын Сүмбэр багийн малчин М.Батбаатар
Баян-Овоо сумын Наран багийн малчин Б.Оюунбаяр
Баян-Овоо сумын Наран багийн малчин Б.Аюурзана
Мөрөн сумын Зөөлөн багийн малчин Л.Цэрэндондов
Мөрөн сумын Бүрээт багийн малчин Б.Батхуяг
Хэрлэн сумын Баянмөнх багийн малчин Н.Энхболд
Хэрлэн сумын Өлзийт тосгоны малчин Ц.Хаянхярваа
Хэрлэн сумын Тахилгат тосгоны малчин Т.Сэдэд
Бор-Өндөр сумын Өлгий багийн малчин Р.Чулуун
Бор-Өндөр сумын Хүйх багийн малчин С.Жаргалсайхан нар тус тус шалгарчээ.