Өнөөдөр буюу 10 сарын 26-ны өдөр аймгийн ЗДТГ-аас нийт ахмадууддаа зориулан “Залуу насны аялгуу” өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгт аймгийн Засаг дарга Н.Ганбямба оролцож улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас халуун сэтгэлээ зориулан уйгагүй хөдөлмөрлөж шаргуу зүтгэсэн ахмадууддаа талархлаа илэрхийлсэн бол АЗДТГ-ын бүх албан хаагчид “Хан Хэнтий уул минь” дууг дуулж ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Сүүлийн үед ахмадууд маань бүжгийн спортоор түлхүү хичээллэж хөдөлгөөнөөр эрүүлжихийг эрхэмлэх болсон. Тиймээс ахмадуудын дунд бүжгийн тэмцээн зохион байгуулж, 3 дугаар багийн Амгаланбаяр ахлагчтай баг тэргүүн баяр, 5 дугаар багийн Мягмардорж ахлагчтай баг удаах байр, 2 дугаар багийн Цэцэгээ ахлагчтай баг гуравдугаар байр эзэлжээ.
Мөн баг бүрээс 1 ахмадад хүндэтгэл үзүүлсэн ба АЗДТГ-ын өндөр настан Мандсанд “Саран инж девелопмент” компанийн дэмжлэгтэйгээр амьдрах нөхцөлийг нь сайжруулах зорилгоор 1,500,000 төгрөгийн батламж гардууллаа. Түүнчлэн азын сугалаагаар 9 хүнд дурсгалын зүйл хадгалуулав.
Түүнчлэн Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид болон АЗДТГ-ын албан хаагчид өөрсдийн бэлдсэн урлагийн тоглолтоо сонирхуулж, нийтийн цэнгээт бүжгийг зохион байгуулж ахмадуудтайгаа нэгэн өдрийг дуу хуур, инээд хөөртэй өнгөрөөлөө.
Төр түмнийхээ түшиг болсон ахмадууд та бүхэн минь эрүүл энх, урт удаан наслаарай.